Энэхүү Mezone үйлчилгээний нөхцөл (цаашид “Нөхцөл” гэх) нь хэрэглэгчдэд Mezone нэрийн дор үзүүлж буй дижитал стриминг үйлчилгээ (цаашид “Үйлчилгээ” гэх)-г ашиглахтай холбоотой эрх, үүрэг, харилцааг зохицуулна.
Хэрэглэгч нь Нөхцөлийг бүрэн уншиж танилцан “Зөвшөөрөх” товчийг дарснаар энэхүү Нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдож, Үйлчилгээг ашиглах эрх үүснэ.
Хэрэв та эдгээр нөхцөлийг зөвшөөрөхгүй бол Mezone аппликейшн, вэб сайт болон бусад холбогдох үйлчилгээг ашиглах боломжгүйг анхаарна уу.
1.1. Mezone нь интернэтэд суурилсан OTT (Over-The-Top) үйлчилгээ бөгөөд гар утас, таблет, зөөврийн болон суурин компьютер, ухаалаг ТВ зэргээр дамжуулан кино, цуврал, шоу нэвтрүүлэг болон бусад видео контентыг үзэх боломж олгоно.
1.2. Үйлчилгээнд насны ангилалтай контент багтах тул Mezone-г 18 ба түүнээс дээш насны хэрэглэгч ашиглахыг зөвлөж байна.
1.3. 18 нас хүрээгүй хэрэглэгч Mezone-г ашиглах тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчийн хяналт дор ашиглах бөгөөд насны хязгаарлалттай профайлыг пин кодын хамт үүсгэх шаардлагатай.
1.4. Контентын лицензийн нөхцөлөөс хамааран зарим кино, контентууд нь хэрэглэгчийн газарзүйн байршлаас шалтгаалан хязгаарлагдаж болзошгүй.
1.5. Mezone нь үйлчилгээний бүтэц, контентын сан, багцын нэр төрөл, үнийг өөрчлөх эрхтэй бөгөөд өөрчлөлтийн талаарх мэдээллийг вэб сайт, аппликейшн, сошиал суваг эсхүл хэрэглэгчийн бүртгэлтэй холбоо барих мэдээллээр дамжуулан хүргэнэ.
1.7. Үнийн өөрчлөлт нь тухайн өөрчлөлтөөс өмнө идэвхжүүлсэн, хүчинтэй багцад шууд хамаарахгүй.
2.1. Хэрэглэгч Үйлчилгээний багц, контент түрээсийг урьдчилсан төлбөрийн нөхцөлөөр ашиглана.
2.2. Mezone нь контентын төрөл, хамрах хүрээнээс хамаарсан олон төрлийн багц санал болгоно.
2.3. Үйлчилгээний багцын үндсэн хүчинтэй хугацаа 1 сар, 3 сар, 6 сар байна.
2.4. Төлбөр амжилттай хийгдсэнээр багц идэвхжиж, тухайн хугацаанд контентыг үзэх эрх үүснэ.
2.5. Багцад багтсан контентыг хүчинтэй хугацаанд хязгааргүй үзэх боломжтой.
2.6. Mezone нь зарим кино, контентыг түрээсийн хэлбэрээр санал болгох ба түрээсийн хугацаа контент бүрийн онцлогоос хамааран тогтоогдоно.
2.7. Контент эзэмшигчийн шаардлагаар шууд болон нөхөж үзэх, оффлайн горимд татаж үзэх боломж хязгаарлагдаж болно.
2.8. Идэвхтэй багцын хугацаанд багц бууруулах боломжгүй бөгөөд цуцалсан тохиолдолд төлбөр буцаан олгогдохгүй.
2.9. Хэрэглэгч шинээр бүртгэл үүсгэх үед ямар нэгэн багц идэвхжүүлэлгүйгээр үнэгүй контент үзэх боломжтой.
3.1. Хэрэглэгч Mezone вэб сайт болон албан ёсны төлбөрийн сувгаар дамжуулан багц идэвхжүүлэх, контент түрээслэх боломжтой.
3.2. Дараах төлбөрийн хэрэгслүүдийг ашиглаж болно:
3.3. Төлбөр нь банк болон гуравдагч этгээдийн төлбөрийн аппликейшнээр дамжин хийгддэг тул эдгээр байгууллагын үйл ажиллагаатай холбоотой алдаа, саатал, техникийн доголдлоос үүдэн үүсэх төлбөрийн асуудалд Mezone хариуцлага хүлээхгүй. Ийм тохиолдолд хэрэглэгч холбогдох банк, төлбөрийн байгууллагад хандан шалгуулна уу.
4.1. Mezone нь контентын санг тогтмол шинэчлэх, нэмэх, хасах эрхтэй.
4.2. Бүх контент нь холбогдох эрх эзэмшигчдийн оюуны өмч бөгөөд зөвхөн хувийн хэрэглээнд зориулагдана.
4.3. Контентыг хуулбарлах, татах, түгээх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
4.4. Нэг бүртгэлээр 5 хүртэлх төхөөрөмжид нэвтрэх боломжтой.
4.5. Дүрс, дууны чанар нь хэрэглэгчийн интернэт холболтоос хамаарна.
4.6. Зарим контент хадмал орчуулга болон дуу оруулгатай байж болно.
5.1. Нэг бүртгэлд 5 профайл үүсгэх боломжтой.
5.2. Хүүхдийн профайлд насанд хүрэгчдийн контент харагдахгүй.
5.3. Хэрэглэгч өөрийн бүртгэл, нууц үг, пин кодын нууцлалыг хадгалах үүрэгтэй.
5.4. Бүртгэлийн мэдээлэл алдагдсанаас үүсэх эрсдэлийг хэрэглэгч өөрөө хариуцна.
6.1. Гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлсийн улмаас Үйлчилгээ тасалдаж болзошгүй.
6.2. Mezone нь ийм нөхцөлд үйлчилгээг сэргээх боломжит арга хэмжээг авна.
6.3. Гуравдагч этгээд болон хэрэглэгчийн төхөөрөмжөөс үүдэлтэй хохиролд Mezone хариуцлага хүлээхгүй.
7.1. Нөхцөлд өөрчлөлт орсон тохиолдолд хэрэглэгчдэд урьдчилан мэдээлнэ.
7.2. Маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
7.3. Тусламж, зааврыг Mezone-ийн албан ёсны сувгуудаас авна.